2002 оноос хатагтай Гриет Талпе, ноён Этиенн Каестекер нар Улаанбаатар хот дахь Вербист халамжийн төвийн асрамжинд байсан 36 хүүхдийг санхүүгийн хувьд үрчлэн авч Монголд тусалж дэмжих ажлаа эхлүүлсэн билээ. Тэдгээр хүүхдүүдийн хэрэгцээ шаардлага, ирээдүйн төлөө олон төслүүдийг хэрэгжүүлснээс товчхон танилцуулж байна.
Энэ чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн дэмжлэгийн үрээр 36 хүүхэд залуус Монголд болон БНСУ, ХБНГУ-д их дээд сургуулиуд, коллежид суралцан мэргэжил эзэмшсэн.
6 хүүхэд уг төсөлд хамрагдан эмчилгээ хийлгэж эрүүл саруул болсон
Цаг хугацаа өнгөрсөөр, хүүхдүүд бүгд өөр өөрийн хүсэл сонирхол, зорилго тэмүүлэлтэй залуус болон өсөж торнисон. Тэдний мөрөөдөл, хүсэлтийн дагуу хэд хэдэн старт-ап, бичил бизнесийн төслүүдийг санхүүжүүлсэн. Үүнд: үсчин гоо сайхны Дива салон, интернет кофе ба хэвлэх үйлчилгээний төв, хөдөлгөөнт сувилахуйн үйлчилгээ, түлш худалдаалах цэг, туулайн аж ахуй, малчин өрх гэх мэт.
Түүнчлэн нас бие гүйцсэн залуус өөрсдийн гэр бүлийг үүсгэн хамтын амьдралаа эхлэхтэй зэрэгцүүлэн амьдрах байрны асуудлыг шийдэх чиглэлийн төслүүд хэрэгжүүлэх болсноор 10 өрхийг гэр, газар, хашаа байшинтай болгосон.
Монгол улсын хуулийн хүрээнд гишүүддээ үйлчилдэг, тэдний санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн ХЗХоршоонд 34 залуусыг гишүүнээр элсэхэд нь дэмжиж байсан нь өдгөө эдгээр залуусын гэр бүлүүдийн 100 гаруй хүний санхүүгийн хэрэгцээнд үйлчилж байна. Гишүүддээ хөгжлийн дараагийн түвшинд хүрэх зорилго мөрөөдлөө биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх хөнгөлөлттэй, хүү багатай, уян хатан зээлийн нөхцлийг бий болгосноор сургалтын (2 зээл), хувийн болон гэр бүлийн бизнес хөгжлийн (8 зээл), шинэ байр, гэр худалдан авах (17 зээл) зэрэг зээлүүд олгогдоод амжилттай хэрэгжиж байна.
Нийгэм эдийн засгийн ихээхэн үр нөлөөтэй уг төсөл нь залуу малчид, гэр бүлүүдийг дэмжих, улмаар тэдний амьдралын чанарыг сайжруулснаар хот руу чиглэсэн нүүдлийг сааруулахад хувь нэмрээ оруулах, уламжлалт ахуй, амьдралын хэв маягаа хадгалахад нь туслан дэмжих үндсэн зорилгыг агуулж байсан. Энэ хүрээнд бид 130 гаруй малчин өрхүүдийг дэмжсэнээр төслийн хугацаанд 15000 толгой хонийг малчид өөрсдийн өмчлөлд хүлээн авч амьдралын чанараа сайжруулан, эдийн засгийн өгөөжийг хүртсэн билээ.
2022 оны 6 сарын 16-нд 11,000.00 еврогийн тэтгэлэг олгогдсон энэхүү төсөл Дундговь аймгийн Дэрэн суманд 2025 он хүртэл хэрэгжиж байна. Сумын төвийн дунд сургуулийн багш С. Уранцэцэгийн удирдлагаар “Уран жиргээ” клуб нь сумын сургуулийн сурагчид, өнчин хүүхдүүд, малчин өрхүүд, сумын төвийн оршин суугчид, засаг захиргааны ажилтнуудад дэмжлэг үзүүлж байна.
Дундговь аймгийн Дэрэн сумын төвийн хүүхэд багачууд, түүн дотор амьдралын бололцоо тааруу, өнчин хүүхдүүдийн боловсролыг дэмжих “Уран жиргээ” клубын сургалтын танхимыг байгуулна. Орон нутгийн удирдлагын дэмжлэгтэйгээр нутгийнхаа түүх, соёл, өв, аман зохиол, үлгэр домог, нутгийн өвөрмөц шүлэг дууг өнөөг хүртэл уламжлан авч, хадгалан тээж яваа нүүдэлч малчдаасаа цуглуулах, клубын хүүхдүүдэд сургах, цаашид тасралтгүй уламжлан авч үлдэх.
Каталпа сангийн тусламжаар сургуулийн танхимыг тохижуулсан байдал