Та бүхэн хүсэлтээ илгээхийн өмнө “Дэмжлэг авах боломжтой төслүүд” болон “Сонгон шалгаруулалтын үйл явц” хэсгүүдийн мэдээлэлтэй сайтар танилцана уу. Сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой эсэх, шалгуурт нийцэж буй эсэх, шалгаруулалт хэрхэн явагдах талаарх асуултуудын хариултуудыг тухайн хэсгүүдээс авах болно.
Тэтгэлэг горилогч хүсэлтийн маягтын загвар-ыг татаж авч бөглөөд, шаардлагатай бусад баримт бичгийн хамт info@katalpafund.org хаяг руу имэйлээр илгээнэ
Хоёр удаагийн тэтгэлэг зарлагдана:
Эхний шат: Оргедел хулээн авах хугацаа 1-р сарын 15-наас 2-р сарын 28 хуртэл. Тэтгэлгийн ур дун 4-р сарын эхээр зарлагдана.
Хоёр дахь шат: Оргедел хулээн авах хугацаа 7-р сарын 15-наас 8-р сарын 31 хуртэл. Тэтгэлгийн ур дун 10-р сарын эхээр зарлагдана.
Каталпа сангийн зорилгод нийцсэн бүх бүрэн бүтэн өргөдлийг хянан үзнэ.
Тухайн төслийг хүлээн авч, сонгон шалгаруулалтанд хамруулах болсныг баталгаажуулан info@katalpafund.org хаягаас тэтгэлэг хүсэгчдэд цахим шуудан илгээнэ.
Сангийн Удирдах зөвлөлийн гишүүд нь тухайн төсөлтэй холбоотой нэмэлт мэдээлэл авах зорилгоор цахим шуудан илгээх, байгууллага дээр очиж танилцах, утсаар ярилцах зэргээр тэтгэлэг хүсэгчтэй холбогдож тодруулга хийж болно.
Удирдах зөвлөлийн гишүүд нь жил бүрийн 5, 11-р сард сангийн зорилго, чиглэлд нийцсэн, эерэг үр нөлөө үзүүлэхүйц, шаардлага хангасан төслүүдийг нягтлан, үнэлгээ хийнэ.
Үнэлгээ дууссаны дараа 14 хоногийн хугацаанд тэтгэлэг хүсэгчдэд мэдээлэл илгээнэ. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шалгарч, сонгогдсон төслийг санаачлагч (ТББ)-д тэтгэлэг олгох тухай 21 хоногийн дотор мэдэгдэнэ.
Хэрэв танай төсөл тухайн шалгаруулалтанд сонгогдоогүй бол дараах САНАМЖ-ийг анхаарна уу. Яагаад тухайн төсөл шалгараагүй талаарх дэлгэрэнгүй тайлбарыг илгээх боломжгүй тул хүлцэл өчье. Бид олон тооны хүсэлт хүлээн авдаг ч ирүүлсэн төсөл бүрт санхүүжилт олгох бололцоогүй. Сангийн төсөвтэй холбоотойгоор шалгуур хангасан сайн төслүүдийн хувьд ч татгалзах шаардлага гарч болно.
Тэтгэлэгт шалгарсан төслийн санхүүжилт нь цахим шуудангаар илгээх зааврын дагуу хүсэлт гаргагчид олгогдоно. Үүнд, тэтгэлгийг хүлээн авахад бэлтгэх, шилжүүлэг хэзээ хэрхэн хийгдэх, хугацаа гэх мэт мэдээлэл багтана.
Төслийн хэрэгжилттэй холбоотой аливаа асуудал үүссэн тохиолдолд Санд нэн даруй мэдэгдэнэ.
The Grantee sends a complete report (in Mongolian and English) on the use of the allocated funds at the end of the project within a month.
Тэтгэлгийн хэмжээ, төслийн шинж чанараас хамааран төслийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийхийг хүсэж болно. Шаардлагатай хяналтын мэдээллийн дэлгэрэнгүйг Каталпа сангийн “Grant Award Announcement” захидалд заасан байдаг.
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илгээсэн байгууллагуудын мэдээллийг Монгол улсын холбогдох хууль, олон улсад 1998 оноос мөрдөгдсөн Мэдээлэл Хамгаалах Акт болон Мэдээллийн Аюулгүй Байдлын Ерөнхий Журам (2018)-ийн дагуу чандлан хадгалж, ашиглана. Каталпа Сан нь хүсэлт гаргагчаас ирүүлсэн хувийн мэдээллийг үнэлгээ хийх, тэтгэлэг олгох зорилгоор хадгалах, ашиглах зөвшөөрлийг авна. Энэхүү зорилгоор мэдээллийг аливаа гуравдагч этгээдэд дамжуулах бол мөн адил зөвшөөрөл авна. Түүнчлэн тус сангаас төсөлтэй холбоотойгоор аливаа хүн эсвэл хүмүүсийн талаарх хувийн мэдээллийг авах бол түүнээс/тэднээс зөвшөөрөл авна.
Та бүхэн бөглөсөн “Хүсэлтийн маягт”-аа Каталпа санд имэйлээр илгээснээр хувийн мэдээллээ ашиглах зөвшөөрлийг санд олгож, хүлээн зөвшөөрч байгаа болохыг анхаарна уу.